Дайчин татарууд хөлбөмбөгийн клубын танилцуулга
Бидний зорилго - Монгол хүүхдүүдийг хөлбөмбөгөөр хөгжүүлье
Дайчин татарууд хөлбөмбөгийн клуб нь 2024 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл 6-с дээш насны хүүхдүүдэд тогтмол сургалтыг УБ хотын төв зуун айлд явуулсаар байна.
Манай клуб хөлбөмбөгийн сургалтаараа хөлбөмбөгийн үндсэн техник, хөдөлгөөний эвсэл, бөмбөг эзэмшилт, тоглолтод оролцох ойлголт, өөрийгөө дайчлан хөгжүүлэх болон бусадтай харьцах чадвар эзэмшүүлэхийг зорьж байна. Манай клубын сургалтын онцлог нь бөмбөгтэй дасгалуудыг түлхүү ашиглах, бөмбөгний мэдрэмжийг бага насанд нь сайжруулах, дунд насанд нь багийн хамтач ажиллагааг ойглуулах, ойрын болон дундын дамжуулалтаар тоглож сургахыг хичээж байна.
Бид хүүхдүүдийн ялгаатай чадвар, биеийн онцлогыг хүлээн зөвшөөрч хүүхэд бүрийг хөгжүүлэх, сайжруулах тал дээр тэнцүү анхаарч ажилладаг. Хүүхдүүд хөлбөмбөгийн сургалтанд хамрагдсанаар ногоон талбай дээр ч талбайн гадна ч сэтгэл хангалуун аз жаргалыг мэдэрч байдаг. Түүгээр зогсохгүй хувийн сахилга бат, зохион байгуулалт, хөдөлмөрч чанар, тэсвэр хатуужлыг спортын талбараас өдөр бүр суралцах боломжтой болдог.
Монгол улсын хөлбөмбөгийн хөгжил
Хэдийгээр Монгол улсад хөлбөмбөгийн спорт үүсэж хөгжөөд 60 гаруй жил болж байгаа ч ОУХБХолбооны /FIFA/ чансаагаар 200 гаруй улсаас сүүл мушгиж байгаа нь үнэн билээ. Гэхдээ бид монгол хүүхдүүд хөлбөмбөгөөр тоглож чадна гэдэгт бат итгэж хүүхдүүдтэй илүү ойртож ажиллахыг хичээж байна. Хөлбөмбөгт хайртай монгол хүн бүр монгол хүүхдүүдэд тууштай бэлтгэл, ирээдүйдээ итгэх итгэл, зөв системтэй тэмцээн уралдаан, хөөрхөн урамшуулал байх аваас ямар ч улсын хүүхдүүдээс дутуугүй хурд, хүч, бөмбөгний мэдрэмж болон тамирчин хүнд байх ёстой дайчин чанар бий гэдгийг хүлээн зөвшөөрөх байх.
Дайчин татарууд клубын сургалтын зорилт: Авьяас чадвартай хүүхдүүдийг тууштай хатуужилтай хүмүүжүүлж мэргэжлийн тамирчин болгох, хөлбөмбөгт дуртай хүүхдүүдийг хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдэрч өөрт тохирсон арга барилаар тоглож сургахад чиглэгддэг.